Аймгийн хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аян амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Баян-Өлгий аймгийн хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аян 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж 12590 өрхийн 164735 толгой үхрийг дархлаажуулалтад хамруулж 99.9 хувийн гүйцэтгэлтэй товлосон хугацаанд хийгдэж дууслаа. Хамтарч ажилласан Аймгийн Онцгой комисс, Сумдын Засаг даргын тамгын газар, Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Ц.Алимаа, мэргэжилтэн Д.Амарбаясгалан, аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн, ажилтан, Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нарт талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.

You May Also Like