БРУЦЕЛЛЁЗЫН ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЖЛЫГ 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРӨӨС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/166 дугаар тушаал, Аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/544 дугаар захирамжийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А-154 дүгээр тушаалаар баталсан “Малын бруцеллёзтой тэмцэх стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/47 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор малын бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлээд байна.

Баян-Өлгий аймгийн хэмжээнд 527,750 толгой малыг дархлаажуулалтад хамруулах ба 2022 оны 08 дугаар сарын 20-ны байдлаар 40 хувьтай явагдаж байна. Мал эмнэлгийн ерөнхий газарт өдөр бүр дархлаажуулалтын мэдээг хүргүүлж ажиллаж байна.

You May Also Like