МАЛ ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИЙН ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ШАЛГАЛТ ТОХИРУУЛГА, ХЭМЖЛИЙН ЭРГЭЛЗЭЭГ ҮНЭЛЭХ СУРГАЛТ

Баруун аймгуудын Мал эмнэлгийн сүлжээ лабораторийн эмч, эрхлэгч нарт зориулсан “Мал эмнэлгийн лабораторийн хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, хэмжлийн эргэлзээг үнэлэх” сургалтыг 2022 оны 08 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын мал эмнэлгийн лабораторийн сүлжээнд ISO/IEC 17025:2017 (MNS ISO/IEC 17025:2018) стандартад суурилсан чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, ажлын байранд тавигдах чанар хангалтын шаардлагуудын талаар мэдлэг, ур чадвараа нэвтрүүлэхийн тулд дараах чиглэлээр сургалт зохион байгуулагдаж байна. Үүнд:

  • Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга
  • Хэмжлийн эргэлзээний үнэлгээ
  • Микробиологийн шинжилгээний баталгаажуулалт
  • Ийлдэс судлалын аргуудын үнэлгээ, баталгаажуулалт

 

You May Also Like