“Шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай”

Мал, амьтны гоц халдварт өвчний дархлаажуулалтын сарын аян орон нутагт 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс албан ёсоор эхэллээ.

Аймгийн онцгой комиссын өргөтгөсөн шуурхай хуралдаан зохион байгуулан шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг шуурхай зохион байгуулах чиглэл, үүрэг өгч нийт 14 сая төгрөг шийдвэрлэж өгсөн. Мөн Орон нутгийн радио, телевизээр дархлаажуулалтын талаар мэдээ, мэдээллийг тогтмол өгч Малчид, мал бүхий иргэдийг товлосон хугацаанд мал, амьтнаа бэлэн байлгах, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг мэдээллэн ажиллаж байна.

Улсын онцгой комиссын 02 дугаар тогтоол, “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай”  Мал эмнэлгийн ерөнхий газрын А/77 дугаар тушаал, аймгийн Засаг даргын А/245 дугаар захирамжийн дагуу Баян-Өлгий аймгийн хэмжээнд 13 сумын 14,672 өрхийн 164,800 үхэр малыг хамруулах арга хэмжээг эхлүүлэн сумдын Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, вакцинжуулалтын ажилд хяналт тавих ажлаар Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Ц.Алимаа аймгийн мал эмнэлгийн газрын ажлын хэсэгтэй 13 суманд ажиллаж байна

.

 

You May Also Like